“Харанга”-ын Х.Лхагваа ухаалаг утаснаас харшилтай

“Харанга”-ын Х.Лхагваа шиг амар амгалан яваа хүн тун цөөн. Яагаад гэвэл тэрээр ухаалаг утасны харшилтай гэнэ шүү. Тиймдээ ч сошиал ертөнцөөс хараат бус гэхэд болно.

Тэрээр ойр дотныхондоо ухаалаг утас ашиглах цаг хугацаагаа амьдралын өөр зүйлд зарцуул гэж сургадаг аж.

Сонирхуулахад, тэрээр алгын чинээхэн “Hopo” брэндийн утсаар ажил амьдралаа зохицуулдаг гэнэ лээ.