“Тэргүүн охин” хоёр дахь хүүхдээ тээж байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намуун улсын “Тэргүүн охин” тодотголтой болоод удаж буй. Тэгвэл тэрээр тун удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх нээ.

Давхар биетэй зургаа өөрийн цахим хуудаснаа оруулсан байна.

Тэрээр өнгөрсөн 2018 онд АНУ-д амаржиж анхны охиноо төрүүлсэн. Түүний хүүхдүүдийн аав “Оюуны Ундраа” группын эзэн С.Отгонбаярын том хүү, группын өв залгамжлагч гэх О.Тэнүүн юм.

Тэднийг өсвөр насанд байхад С.Отгонбаяр Х.Баттулга нар нь нэг орон сууцанд дээр доороо орон амьдардаг байжээ.

Энэ үеэс тэдний хайрын романс эхэлсэн ч бүтэлгүйтсэн гэдэг. Харин дурлалт хосууд Х.Баттулгыг ерөнхийлөгч болж Б.Намууныг Монгол Улсын тэргүүн охин болмогц дахин сэргэжээ.