БНСУ-ын Чeжү аралд зочилж буй иргэд ёс зүйн зөрчил гаргавал торгууль төлөх журам батлагджээ. Ёс зүйн зөрчилд хориглосон газарт тамхи татах, хүүхдээ ил задгай биe засуулах, гэрлэн дохио зөрчих, согтуугаар журамгүй авирлах, төлбөр тооцооноос зугатах, хуурамч бичиг баримт ашиглах, бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх гэх мэт орох аж.
Хэрэв дээрх зөрчлийг гаргавал 200 мянга хүртэлх воноор торгохоор журамд тусгагджээ.
Сүүлийн жилүүдэд тус арлыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, үүнийг дагаад нутгийн иргэдийн гомдол ч нэмэгдсэн байна.