“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд болно

Энэ сарын 22-24- ны өдрүүдэд зохион байгуулагдах фестивалийн үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцох бол хурдан морин уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэснийшагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг фестиваль руу нийтийн тээврийн үйлчилгээнд 10 автобус, 07:30-22:00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.