АНУ-д саатуулагдсан БНСУ-ын иргэдийг нутаг буцаах ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

АНУ-ын Жоржиа мужид цагаачлалын шалгалтын үеэр саатуулагдсан 300 орчим солонгос иргэнийг нутаг буцаах нислэг хойшилсон гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Саатуулагдсан иргэд орон нутгийн цагаар лхагва гаргийн 14:30-д Атлантагийн нисэх буудлаас хөөрөх ёстой байсан ч тодорхой бус хугацаагаар хойшилсон байна.

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас “Засгийн газар АНУ-ын талтай зөвшилцөж, аль болох түргэн хугацаанд нутаг буцаахаар ажиллаж байна. Шинэ нислэгийн хуваарь батлагдмагц мэдээлэл өгнө” гэжээ.

Өмнөд Солонгосын талаас саатуулагдсан иргэдийг буцаах ажиллагааг “сайн дурын” гэж тодорхойлж байгаа ч АНУ-ын талаас “албадан гаргалт” хэмээн нэрлээд буй.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын албаны хүмүүс Жоржиа муж дахь Hyundai компанийн үйлдвэрт ажиллаж байсан цагаачдыг  баривчилсан ба дийлэнх нь солонгос иргэд байсан юм.

Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Гадаадын компаниуд хөрөнгө оруулах нь нээлттэй, гэхдээ ухаалаг иргэдээ хууль ёсных нь дагуу авчрах хэрэгтэй” хэмээж байв.

Эх сурвалж: Korea Times