Консерватив хөдөлгөөний идэвхтэн Чарли Киркийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийн зургийг ил болгожээ.
Тодруулбал, лхагва гарагт түүнийг олон нийтийн арга хэмжээнд оролцож байх үед нь буудаж амийг нь хохироосон.
Гэмт этгээдийг одоо хүртэл баривчилж чадаагүй байгаа бөгөөд Холбооны мөрдөх товчооноос сэжигтний зургийг ил болгож, мэдээлэл өгсөн хүнд 100 мянган ам.долларыг санал болгов.
Цагдаа нар хэргийн газрын ойролцоогоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй бууг олсон.
Чарли Кирк америкчуудыг “зэвсэг эзэмших, авч явах эрхтэй” гэдэг үзлийг тууштай дэмжиж ирсэн нэгэн.
Хэрэг гардаг өдөр арга хэмжээний үеэр иргэдээс ирсэн “хүмүүсийг олноор нь буудан хөнөөж байгаа тухай” асуултад хариулах үед нь түүнийг буудсан аж.
Тэрээр 2023 оны дөрөвдүгээр сард болсон нэгэн арга хэмжээний үеэр “Галт зэвсгийн улмаас хүний амь хохирч байгааг зогсоох аргагүй. Ийм зүйл болохгүй” хэмээн ярьж байжээ.
Эх сурвалж: Reuters