Сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргаас нэрээ татаж магадгүй гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудастаа “Нэрээ татахгүй.
Би МАН-ын даргад нэр дэвшинэ” хэмээн бичсэн байна.
Мөн түүнийг Монгол Улсын Eрөнхийлөгч дуудан нэрээ татахгүй бол хэрэг үүсгэнэ гэж хэлсэн гэх мэдээлэл ч худал гэдгийг мэдээллэсэн билээ.