Палестиныг хүлээн зөвшөөрсөн улсуудад хариу арга хэмжээ авна

Их Британи, Канад, Австрали, Португал улсууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө өнгөрсөн амралтын өдрүүдээр зарласан билээ. Тэр дундаа “Их-7” бүлэг дундаас Их Британи, Канад улсууд анхлан энэ шийдвэрийг гаргаж байна.

Тэгвэл Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тэдгээр улсад хариу арга хэмжээ авахаа амлажээ. Тэрбээр Ням гаригт болсон засгийн газрын хуралдааны үеэр “Израиль улс НҮБ болон бусад олон улсын форумын бидний эсрэг чиглэсэн суртал ухуулгатай тэмцэнэ. Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь бидний оршихуйд аюул учруулахын зэрэгцээ терроризмд өгч буй утгагүй шагнал болно. Олон улсын хамтын нийгэмлэг ойрын өдрүүдэд энэ асуудлаар бидний саналыг сонсох болно” гэж мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN