Гарьд Ц.Цэрэнпунцаг Хөвсгөлөөс алт олборлоно

Цагтаа зургаан залуу зааны нэгээр тодорч, хамгийн царайлаг бөх хэмээгдэж явсан Ц.Цэрэнпунцаг гарьд Хөвсгөл аймагт алт олборлохоор болжээ.

Уг ажилдаа Хятадын Sinosteel группыг татан оролцуулж, гол хөрөнгө оруулагчаа болгоод байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Хамгийн гол нь уул ус, газар шороондоо харам ханддаг Хөвсгөлийн ардууд эрхэм гарьдын энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөөд байгаа сурагтай.

Ц.Цэрэнпунцаг гарьдын хувьд сүүлийн 10 гаруй жил бөхийн дэвжээгээ орхиж, архины бизнест хүч түрэн орж ирсэн. Гэвч хүүхэн шуухны асуудлаас болж гэр бүлээрээ АНУ-д төвхнөж, буддын шашныг гүнзгийрүүлэн сурч судлах болсон гэнэ лээ.