Б.Ялгууныг ноён Б.Нямтайширт хүлээн зөвшөөрөх үү

Загварын тайзнаа энхрий ялдам төрхтэй гэгддэг Б.Ялгуун “МАК”-ын Б.Нямтайширын өв залгамжлагч буюу Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагайтай үерхээд багагүй хугацааг үдэж буй.

Гэвч гэр бүлийнхээ хүрээний ямар нэгэн баяр ёслолд Б.Ялгууныг оролцуулдаггүй гэх мэдээлэл чих дэлслээ.

Арга ч үгүй биз, амьдралын туршлагаас харахад айхтар хүмүүс модель бүсгүйчүүдийг бэрээ болгосон тохиолдол цөөн.

Н.Мөнгөншагайгийн хувьд хуучин найз бүсгүй Г.Дүзиймаа нь аль хэдийн амьдрал зохиож  ээж болсон.

Харин Б.Ялгууны хувьд залуусын хүсэмжит хөөрхөн бүсгүй. Түүнийг өөрийн болгож чадсан Н.Мөнгөншагай халуухан хайр дурлалаа гэр бүлдээ хүлээн зөвшөөрүүлэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх.