УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Манай бүлгийн 38 гишүүн нэгдээд бүлгээ хуралдуулах шаардлагыг бүлгийн даргадаа өгөх гэсэн боловч харамсалтай нь өөрөө алга байна. Тиймээс ажлын албанд өглөө. Бүлэг хамгийн сүүлд хоёр ч удаа хуралдсангүй. УИХ-аар хэлэлцэгдэх ёстой олон асуудал хуримтлагдчихлаа. Тиймээс бүлэг хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцээд шийдэл гаргах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр 16:00 цагаас бүлгээ хуралдуулахыг шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол шаардлага өгсөн гишүүд бүлгээ хуралдуулна. Манай бүлэг дөрвөн дэд даргатай. Дэд дарга нь удирдаад явчихна” гэв.
Бүлгээ хуралдуулахыг шаардаж буй гишүүдийн дунд МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр байгаа ажээ.