Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдөр хүртэлх дуудлага мэдээллийн тойм мэдээг хүргэж байна.

Долоон хоногийн хугацаанд  нийтдээ 1461 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал,

  • Хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын дуудлага- 238
  • Зөвлөгөө хүсэж холбогдсон дуудлага -91
  • Мэдээлэл хүсэж холбогдсон -624
  • Чат үйлчилгээнд холбогдсон -23
  • Зорилт бус дуудлага -508

Харин хамтарсан багт шилжүүлсэн дуудлага  мэдээлэл 209 иржээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд 116, аймгуудын хэмжээнд 93 дуудлага мэдээлэл ирсэн байна. Мөн  хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 20 хүүхэд үзүүлжээ.