Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр маргааш эхэлнэ

Засгийн газраас Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал өнөөдөр боллоо.

Хамтарсан хуралдаанаар маргааш буюу 10 дугаар сарын 30-нд эхлэх хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрийг Засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд эхлүүлэхээр тогтсон байна.