ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өргөн мэдүүлсэн, Үндсэн хуулийн цэцэд гаргах саналыг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өргөн мэдүүлсэн, Үндсэн хуулийн цэцэд гаргах санал өнөөдөр үргэлжлэн хэлэлцэнэ.

Саналд:
-УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг нь нотлогдоогүй байхад шалгахыг зогсоох заалт тусгагдсан байна.

С.Ганбаатар:

“Гишүүдийг гэмт хэрэгт холбоотой эсэх нь тогтоогдоогүй байхад байн байн дуудаж, байцаалт мэдүүлэг авдаг нь халдашгүй байдлын эрхэнд халдаж байна.”

Мөн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхээр товложээ.