УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилжээ

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг жинхэлсэн байна. Х

арин бүлгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилжээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилсон байна.

Сануулахад, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг ҮХЦ-ээс гаргасан байдаг.