Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймаг, Ханх суманд урд шөнө газар хөдөлжээ.

Тодруулбал, Баясгалант багийн “Боштого” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/  10.31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 01:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ