УИХ-ын хуралдааны шинэ дэгийн дагуу “Ерөнхий сайдын мэдээллийн цаг”-ийг “УИХ-ын гишүүдийн асуулгын цаг” болгосон.
Энэ мэтгэлцээний үеэр Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэд хэдэн танхимын сайдын хэвлэлд өгсөн ярилцлага харилцан адилгүй, салбарын дундаж цалингийн тухайд зөрүүтэй мэдээлэл явж байгааг шүүмжилсэн.
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дундаж цалин авдаг болох санаачилгыг дэмжиж байгаа бол ЭНЭ линкээр даран орж санал асуулгад оролцох боломжтой аж.
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний улирлын байдлаар дундаж болон голч цалинг танилцуулсан.
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж
- Нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг,
- Голч цалин 2 сая 245 мянган төгрөг,
- Үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.