Тавантолгой түлш ХХК-ийн ажилчдад “Батболд” сангийнхан сэтгэлийн бэлэг барив

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэрээ оруулж, өдөр шөнийг умартан тасралтгүй ажиллаж байгаа Тавантолгой түлш ХХК-ийн 200 ажилтанд “Батболд сан”-гийн хамт олон халуун хоол, цайгаар бэлэг барилаа.

Тэд “Улаанбаатар хотын утаа мэдэгдэхүйц хэмжээнд буурсан. Үүнд үзүүлж байгаа гол хүчин зүйл нь Сайжруулсан шахмал түлш юм. Тиймээс сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж байгаа танай ажлын хамт олонд манай сангийн зүгээс нэг өдрийн халуун хоол цайгаар үйлчилж, сэтгэлийн бэлэг барьж байгаа юм” гэлээ.

Улаанбаатар хотын утаа багассанаар олон хүний эрүүл мэнд, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг ч тэд энэ үеэр хэлж байсан юм.