Дуучин Г.Эрдэнэчимэг адууны махыг хэрхэн идэх соёлыг түгээв

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг монгол өв уламжлалыг амьдралдаа шингээж хэрэгжүүлдэг цөөн бүсгүйчүүдийн нэг. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан адууны махыг хэрхэн иддэг соёлыг бичжээ.

Тэрээр “Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг.

Борцолдоггүй.

Хүйтний улиралд биеийн илчээ алдаж хийрхэхээс сэргийлдэг хамгийн сайн хоол.

Тос өөх нь амьтан болон ургамлын завсрын бүтэцтэй. Шингэц сайтай. Хөргөж иддэг.

Аль болох дангаар нь хэрэглэвэл эмчилгээний ач холбогдол нь өндөр.

Давс их агуулдаг. Давсгүй чанаж, ихдүүлэхгүй идэхэд идэр 9-ийн хүйтний гол хоол. Зун иддэггүй.

Өглөөгүүр цагаан тос, шар тостой цай, хярам ууж цөсөө сайн ялгаруулаарай.

Өдөр хэрд тааруу хэмжээтэй (150-200гр) хөргөсөн адууны мах ид.

Үдийн хойно 16.00 цагийн үед бөөр давсгаа дэмжиж, амархан шингэх хөнгөн хоол ид.

Жишээ нь шар тосоор зуурсан замбай ид.

Орой 18.00-19.00 цагт аарц буцалгаж уух, жимсний халуун унд гэх мэт халуун чанарын хоол идвэл өвлийн өдрүүдэд тунчиг зөв…” хэмээжээ.