Н.Номтойбаярын дуулиант хэргүүд

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.24/ үргэлжлүүлэн хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргана.

Сүүлийн хэдэн өдөр сошиалчид хамгийн их сандарч буй хүнээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг тодруулаад байна.

Хамгийн сүүлд АПУ-гийн П.Батхүү агсны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд буй түүнтэй холбоотой дуулиан шуугиантай олон гэмт хэргийн фактууд хэдий шүүхээр шийдэгдэж, ял зэм аваагүй ч гэлээ хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ.

  1. Чикого хотын бааранд архи ууж, хүн зодсон учраас АНУ-ын шүүхээр таслагдаад албадан гаргуулсан.
  2. Одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын том хүү Б.Жавхлан руу хутга барин дайрав.
  3. Сэлэнгийн Ерөөд нэгэн бүсгүйд бугын зуулт өгч байгаад олуулаа хүчиндсэн гэх хэрэг гарав. Тэрээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Би мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан” гэж хэлсэн гэдэг.
  4. УИХ-ын гишүүн асан, “Мон-Атом” төрийн өмчит компанийн захирал асан Р.Бадамдамдины хүүг “Брикс” бааранд зоджээ.
  5. “Анод” банкний захирлыг зодов.
  6. “Face” бааранд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүг зодсон хэрэг гарав.
  7. 2005-2011 оны хооронд компанийхаа нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас буга, хандгай, баавгай, зэрлэг гахай зэрэг хориотой амьтдыг алж, Сэлэнгийн Хүдэр суманд байрлах ангийнхаа отгийг чимэглэсэн тухай мэдээлэл цацагдаж байв.
  8. Автомашиныхаа үйлдвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татвараа дутуу төлдөг гэнэ шүү.

Тодруулбал, “Бенз G350” 300 мянга гаруй ам.долларын үнэтэй 2010 оны автомашиныг 2009 болгож, үнийг 60 мянган ам.доллар болгосон. Харин дүү Н.Цэлмүүн нь “Porshe”-ны үнэ нь 700 мянга гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130 мянган ам.доллар болгуулсан баримт байдаг.

  1. 2011 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан Батмөнхтэй муудалцаж, машиндаа суулган авч яваад “Сүнжин гранд” зочид буудалд оруулж зодсон.
  2. 2011 онд Сүхбаатар дүүрэгт байрлах “Brix” бааранд согтуугаар танхайрч, Хан-Уул дүүргийн иргэн С.Ганбаатарыг шалтгаагүй зодож, гурван шүдийг хугалсан.
  3. 2012 онд “River sound” бааранд согтуурч одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Т.Галсангын хүүг зодож танхайрч, гэр бүлийг нь утсаар заналхийлсэн.
  4. 2013 онд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Le Triskell” бааранд танхайрч бусдыг хутгалсан гэх асуудалд холбогдсон. Гэвч тухайн үед Н.Номтойбаяр “Би хүн хутгалаагүй, харин надруу “Мунзуй” хэмээх Г.Нямдорж хутга барьж дайрсан”  хэмээн мэдэгдэж байсан ч уг дуулиан тэгсхийгээд намдсан.
  5. 2017 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Н.Номтойбаяр 70-77 УБЯ улсын дугаартай Бенз-Жи маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, хүний амь үргэдсэн. Гэвч хэрэг бүртгэлийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй, гэмт хэргийн шинж тогтоогүй  хэмээн үзэж тус аймгийн хяналтын прокурор хэргийг хаажээ.
  6. Хамгийн сүүлд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдсон асуудал гарсан. Уг асуудлаас болж УИХ-ын гишүүний “суудлаасаа ховхорч” магадгүй нөхцөл байдал үүсээд буй.

Ямартаа ч, дээрх фактууд хэдийнээ батлагдаж, нотлогдон, шүүхээр шийдэгдээгүй ч хэвлэлийн хуудаснаа түүх болон үлджээ.