УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Дээд шүүхэд хандах уу

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзан шалгуулж анхан шатны шүүхээс хоёр жилийн ял сонссон бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан. Өчигдөр/2020.01.23/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан  түүнд холбогдох хэргийг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тэрээр одоо дээд шатны шүүхэд хандах үлдээд байна.

Тэгвэл энэ сарын 20-нд нийгмийн анхаарлыг татсан нэг шүүх хурал болсон нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч  нарт холбогдох хэрэг. Тодруулбал Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч  Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн нь батлагдаж анхан шатны шүүхээс ял сонссон. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 1 жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн.

Сануулахад: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар 2017 оны зургадугаар сарын 19-нд дээрх хүрээлэнгийн байранд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт гаргасан билээ.