П.Одгэрэлийн амжилтыг эвдсэн трансжендер

Бурхан түүнд эр хүйс заяасан ч эмэгтэйлэг шинж чанаруудыг илүү давамгай өгсөн гэж өөрөө нэгэнтээ хэлсэн трансжендер Б.Солонго монголын сайхан эмэгтэйчүүдийн нэг яахын аргагүй мөн.

Өөрийгөө трансжендер мисс хэмээн дуудуулах дуртай тэрээр төрсөн биеэсээ татгалзан мэс заслын аргаар эмэгтэй болсноор 2014 онд Тайландад болсон Трансжендер миссүүд тэмцээний тэргүүн байр эзлэж, нэр алдрыг олсон.

Энэ амжилтаас хойш түүний амьдрал эрс дээшилсэн гэхэд хилсдэхгүй.

Өнөөдрийн гоо үзэсгэлэн, тачаангуй төрх, брэндийн “нүүр царай” гээд эрэгтэй байтугай эмэгтэй хүнд, П.Одгэрэлд ч үл олдсон амжилтын цаана маш их тэвчээр, зүтгэл, нууцлаг хийгээд жир бус амьдрал өрнөж байдаг талаараа ч тэр нэгэн ярилцлагандаа дурьджээ.