Коби Брайнт хувийн нисдэг тэргээрээ нисч байгаад осолдож, амиа алджээ

Дэлхийн сагсан бөмбөгийн од Коби Брайнт зуурдаар амь үрэгджээ. Коби Брайнт өөрийн хувийн нисдэг тэргээр нисч яваад осолдож, амиа алдсан байна. Түүнтэй хамт дунд охин Жианна нь хамт явсан ба охин нь мөн амь үрэгджээ.

Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд 20 улирал Лос-Анжелес Лэйкерс багийн төлөө зүтгэхдээ 18 удаа NBA-ийн бүх оддын тоглолтонд сонгогдож, 5 удаа NBA-ийн аварга авч байсан, 2008 оны NBA-ын “Үнэ цэнэтэй тоглогч”, Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын дөрөвдүгээр байранд бичигддэг Коби Бийн Брайант 41 насандаа онгоцны ослын улмаас таалал төгслөө.

NBA өнөөдрийн бүх тоглолтуудыг цуцалсан байна.