Хантавирус тархсан “MV Hondius” хөлөг онгоц аяллаа үргэлжлүүлж Испанийн Канарын арал руу чиглэлээ. Хөлөг дээр 150 хүн үлдсэн. Нас барсан 4 хүний гурвыг нь буулгаж 1 цогцос хөлөг дээр байгаа юм. Зорчигчдыг тусгаарлан, битүүмжилсэн байдалтай хөлөг хөдөлжээ. Хөлөг дээр нэмж Хантавирусын 8 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 5 нь батлагдаад байна.
Хантавирус (Hantavirus) нь голчлон мэрэгч амьтдаас (хулгана, харх) хүнд халдварладаг, амьсгалын замаар дамжихдаа аюултай хүндрэл учруулж болох вирусийн бүлэг юм