УИХ-ын Тамгын газрын 2025 оны үйл ажиллагаанд аудит хийж дуусжээ

УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулж буй мөнгөнд аудитын шалгалт оруулах асуудал цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөгдсөн. Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад “Үндэсний аудитын газар 2025 оны УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаанд хуваарьт аудитаа хийж дууссан. Үр дүнг нь удахгүй УИХ-д танилцуулна” гэлээ.

Дашрамд, сүүлийн өдрүүдэд орон нутгаас сонгогдсон гишүүдэд олгосон гэх орон сууцны дэмжлэгийн асуудал ч багагүй шүүмжлэл дагуулаад буй билээ.