АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Air Force One”онгоцтойгоо Бээжин хотод газардаад байна.
Түүний айлчлалын бүрэлдэхүүнд “Apple”-ийн Тим Түүк, “Tesla” компанийн эзэн Илон Маск, “Боинг” компанийн захирал Келлт Ортберг, “Meta”-ийн Дина Пауэлл зэрэг хүчирхэг Ceo нар багтжээ. Мөн нэрт кино найруулагч, зарим урлагийн одод болон төрийн өндөр албан тушаалтнууд байна.
Трампын онгоцонд CNN, FОX news зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд багтан ажиллаж байгаа юм.
Трамп ийм өргөн бүрэлдэхүүнтэй Бээжинд ирж байгаа нь хоёр орны төрийн тэргүүний яриа хэлэлцээр асар өргөн хүрээнд болох нь тодорхой байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээллээ. БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар маргааш уулзах юм.
Трампыг угтан авахаар БНХАУ-ын дэд Ерөнхийлөгч Хань Жөн болон 300 гаруй хүндэт харуул жагссан байна. Мөн Хятад хүүхдүүд “халуун дотноор тавтай морил” хэмээн дуулж бүжиглэн угтжээ.