УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж дууслаа. Тус байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.01.28/ Улсын Ерөнхий прокуророос УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцээд уг  саналыг хүлээж аваагүй юм.

Харин УИХ-ын гишүүний  Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний   бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж 100 хувь санал нэгдсэн билээ.

Үүгээр холбогдох хоёр байнгын хороо  прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хүлээж авахгүй гэсэн саналыг томьёоллоор УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулахаар боллоо.