УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөлд санал авахаар ЗГ-т хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилсан байна. Өнөөдөр тэрээр ЗГ-т хуулийн төслөө хүргүүллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2014 онд “Хамтын тэтгэврийн тухай хууль’-ийг зарим гишүүдийн хамт санаачилж байсан бөгөөд 2017 оноос хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой хугацааны дараа зогссон юм.