Хуулиар хориглосон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгосон байна.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.