УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна. Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан.

Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдээд байсан билээ.