Газрын тосны хайгуулын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Ашигт малтмал, газрын тосны газраас газрын тосны хайгуулын 16 талбайд нээлттэй олон улсын сонгон шалгаруулалтыг 2026 оны 7-р сарын 30-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг урьж байна.

Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана.

Талбайн дугаар Талбайн хэмжээ
1 Увс I 19,782.9 км²
2 Хар ус II 27,415.1 км²
3 Шарга III 27,084 км²
4 Богд IV 29,062 км²
5 Онги V 7,936.9 км²
6 Нэмэгт VI 15,362 км²
7 Хонгор VIII 29,259.8 км²
8 Төхөм X хойд 20,847 км²
9 Цагаан Элс XIII 11,590 км²
10 Зүүнбаян XIV 8,731 км²
11 Нялга XVI 9,294.3 км²
12 Дарьганга XXIV 16,954 км²
13 Чойр XXV 18,588 км²
14 Цайдам XXVI 11,121 км²
15 Сүхбаатар XXVII 23,093.6 км²
16 Хар ухаа XXXVIII 10,148.54 км²

Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн багц материалыг худалдан авч, түүний дараагаар Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материалыг oil-tender@mrpam.gov.mn цахим шуудангаар эсвэл биечлэн ирүүлнэ.

Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болох 20 мянган ам.долларын хураамж төлсөн байна.

Хайгуулын талбай тус бүрийн багц материалыг худалдан авах боломжтой. Тухайн хайгуулын талбайд оролцох хүсэлт гаргах бүх оролцогчид багц материалыг заавал худалдан авсан байна.

Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болон хайгуулын талбайн багц материалын төлбөрийг.дараах дансанд төлнө:

Валютын төрөл Хүлээн авагчийн нэр Хүлээн авагч банк Дансны IBAN дугаар Гүйлгээний утга
Төгрөг АМГТГ Төрийн сан MN810090100900018008 Байгууллагын нэр (Регистрийн дугаар)

Үйлчилгээний төрөл (Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс эсвэл талбайн багц материалын төлбөр)

Утасны дугаар

Ам.доллар АМГТГ Төрийн сан MN250090201900018007

Нэмэлт мэдээлэл

Захиалагч нь Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 2, 3, 4, 5 дугаар хавсралтуудын дагуу бэлтгэсэн захиалгын материалыг Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.2.3 ба 2.27-д тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлнэ.

Эх сурвалж: АМГТГ