Засгийн газар Хэнтий аймгийн Биндэр суманд ээлжит бусаар хуралдахгүй гэв

Засгийн газар Хэнтий аймгийн Биндэр сумын “Их хуралдай” цогцолборт ээлжит бусаар хуралдахгүй гэж мэдээллээ.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар

  • “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”
  • “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”
  • “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай”
  • “Хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай”
  • “Төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай”
  • “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг
  • Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт тогтворжуулах
  • Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэнэ.