Улсын бүртгэлийн дугаартай холбоотой зөрчилд хүлээлгэх хариуцлага

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.

Улсын бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, буруу байрлуулсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол:

  • Иргэн- 10 нэгж (10,000 төгрөг)
  • Хуулийн этгээд-100 нэгж (100,000 төгрөг)

Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол:

  • Иргэн- 25 нэгж (25,000 төгрөг)
  • Хуулийн этгээд-250 нэгж (250,000 төгрөг)

Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол:

  • 3 сарын хугацаагаар жолоодох эрх хасна
  • Иргэн- 50 нэгж (50,000 төгрөг)
  • Хуулийн этгээд- 500 нэгж (500,000 төгрөг) торгохоор тус тус заажээ.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаараа стандартын дагуу, ил тод, цэвэр, бүрэн бүтэн байлгана уу хэмээн Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.