ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна

Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Түүнчлэн шатахууны чанар, октаны тоо нь автомашины хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул гарал үүсэл, чанар, стандарт тодорхойгүй шатахуун худалдан авч хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр таны автомашины хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хөдөлгүүрийн хүчин чадал буурч гэмтэл учрахаас гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор аюултай.

Иймд иргэд та бүхэн шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авах, цахим орчин дахь хуурамч зар мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.