БНХАУ-ын Ухань хотод сурч байсан 32 оуютныг авчирчээ

“МИАТ’ төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутад БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутныг эх орондоо авч ирэхээр хөөрсөн. Учир нь тус бүс нутагт шинэ төрлийн корона вирусын тархалт нэмэгдэж буйтай холбоотой Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын талд тэнд сурч оюутнуудыг эх орондоо авч ирэх хүсэлтээ хүргүүлсэн. БНХАУ-аас уг хүсэлтийг зөвшөөрсөн юм. Тусгай үүргийн онгоц 32 оюутныг аваад эх орондоо сая газардсан байна. Онгоцыг “МИАТ’ компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явсан.