Хар тамхины наймаачин С.Баярмаад 6 жилийн хорих ял оноожээ

“Мөсний хатан’ гэх нэрээр хар тамхи хэрэглэгчдийн дунд танил болсон гэгддэг С.Баярмаа болон иргэн Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.02.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Тэднийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу С.Баярмаад 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд 5 жилийн хорих ял тус тус оноон шийтгэжээ.