Хошуучилж манлайлдаг хоёр найз

“Эрдэнэс Тавантолгой”-н захиралаар Б.Ганхуягийг очиход төрийн хариуцлагатай том тушаалд намын бацаан очлоо гэж шүүмжлэх хүн олон байсан.

Тэр шүүмжлэл намжаагүй байхад түүний найз Б.Батсайхан тус компанийн борлуулалт хариуцсан газрын даргаар очиж байлаа.

Оюутан цагаасаа “толгой хүзүү сээрээрээ холбогдсон” тэд нийгмийн идэвхи, аливаа зүйлд санаачлагч, бүтээгчдийн эгнээнд хөтлөлцөн гүйсэн найзууд.

Хоёр найз үе тэнгийнхээ оюутнуудад “Оюутны хөнгөлөлтийн шар карт”-ыг нэвтрүүлж байснаар олонд танигдсан.

Оюутны он жилүүдэд юм юманд хошуучлан, манлайлан гүйж байсан тэд 40 насандаа энэ зэргийн кареарьтай амьдралгүй яахав.