М.Тулгат: Зээ хүүд нь миний мөрөөдлийг мянга нугалах сайн сайхныг ерөөе

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат өөрийн цахим хуудастаа “Сонин гоё мэдрэмж! Постон дээрээ ийм комент авна аа гэдэг…Зээ хүүд нь миний мөрөөдлийг мянга нугалах сайн сайхныг ерөөе’ хэмээн бичжээ. Учир нь түүний дэмжигчдийн нэг нь зээ хүүдээ “Тулгат’ нэрийг хайрласан нь түүнийг ийнхүү баярлуулжээ.

Түүнийг  бид НИТХ-ын төлөөлөгч гэхээс нь илүү  “Хишиг арвин индустрал”  ХХК -ын захирал М.Тулгат гэдгээр нь сайн мэдэх болоод буй. Учир нь түүний компанид ажилладаг байсан иргэн Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэрэг одоо хүртэл хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй Б.Болороо нөхрийнхөө амиа алдсан хэрэгт тус компани буруутай. Өнөөдрийг хүртэл тус компани биднээс уучлалт гуйсангүй. Харин ч ханийг минь архи уусан үедээ амиа алдсан зэрэг буруу ташаа мэдээлэл тарааж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өг хэмээн Сүхбаатарын талбайд10 гаруй хоног суулт зарласан бөгөөд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнтэй уулзаж асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгнө хэмээн суултыг нь зогсоож байсан билээ.

Түүний дараа НИТХ-ын төлөөлөгч, “Хишиг арвин индустрал”  ХХК -ын захирал М.Тулгат “Улаан бал’ нэвтрүүлэгт орох үеэрээ Б.Болороогоос уучлал хүсч байв.