Махны импорт экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсооно

Улсын онцгой комисс ээлжит бус хуралдаан хийж мах махан бүтээгдэхүүнийг БНХАУ-руу импортлохыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Учир нь БНХАУ-ын Хунань мужид шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс гадна H5N1 шувууны томуу  бас тархаад байна.

Коронавирусийн халдвар шинээр авсан хүний тоо өдөрт 1000, нас барсан хүний тоо өдөрт 60 болж эрчимтэй нэмэгдсээр байна. Мөн H5N1 шувууны томуугийн дэгдэлт гарсан тул манай улс ийнхүү тахианы мах болон махан бүтээгдэхүүн импортлох, экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа.