Хуурамч мөнгөн дэвсгэрт авахаас сэргийлээрэй

Сар шинийн баяр дөхөж буй энэ үед хуурамч мөнгөн дэвсгэрт авахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Учир нь корона вирус гарсантай холбогдуулан иргэд бэлэн мөнгө өгнө гэсэн сэтгэгдэл цахим хуудаст хөвөрч буй.  Шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэх хандлагатай байгаа энэ үеийг луйварчид ашиглаж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.