Онцгой комиссын шийдвэр зөрчин ажиллаж байсан интернэт кафег зөрчлийн хуулиар торгожээ

Шинэ төрлийн коронавирусийн аюул нүүрлэж буйтай холбогдуулан улс болон нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр цахим тоглоом, интернэт кафены газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон.

Гэвч тус хориглолтыг зөрчиж Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Идэр таур төвийн нэгдүгээр давхарт байрлах иргэн Б.Чинзоригийн интернэт кафены газар ажиллаж байсан зөрчлийг НМХГ-ын байцаагчид илрүүлэн, үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулжээ.