Хэдэн жилийн тэртээгээс “Талх” хочтой болсон банкир Ч.Ганхуяг хочоо “ташуур” болгов.
Тэрээр “Ард”-аас зээл авсан зээлдэгчдээ ил цагаан зарлаж зээлээ төл хэмээн “сэлэмдэж” эхэлсэн биш түүний сошиал найзууд “ташуур” хэмээн тодотгох болсон байна.
Гэхдээ “далайлт нь чанга ч буулт нь сул” гэсэн шүү.
Дашрамд дуулгахад, Ч.Ганхуяг харилцагчид дундаасаа байрны эзэн тодруулж эхэлсэн. Түүний энэ марктенг сошиал нэр хүндийг нь суга өсөхөд нөлөөсөн тухай учир мэдэх хүмүүс хэлнэ лээ.