Тахианы мах импортлогч компаниуд зөрчилтэй байжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тахианы мах импортлогч таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьсан байна. Уг шалгалтаар тахианы мах импортлогч аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтад хангалтгүй дүн авсан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тахианы мах импортлогч аж ахуйн нэгжүүд нь мах, махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрж хураагаагүй, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, мах хадгалах агуулахын хэм, агаарын харьцангуй чийглэгт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын журам баталж мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлийг илрүүлсэн бөгөөд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.

БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу өвчин болох H5N1 вирус гараад байхад  импортлогч компаниудын ажил  ийнхүү зөрчил дутагдалтай байгаа тул МХЕГ-аас шалгалт хяналтыг  тогтмолжуулах юм байна.