Жүжигчин М.Мягмар тамирчины гараагаа эхлүүлжээ

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар тамирчны гараагаа эхлүүлжээ. Тэрээр
Жиүжицү бөхийн барилдаанаар барилдаж эхэлсэн байна.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Жиүжицү их спортод дурласан хирнээ очиж чадалгүй явсаар маш урт хугацааг өнгөрөөсөн хүн өнөөдөр Garuda BJJ & MMA клуб-т анхны бэлтгэлээ хийлээ.

Өөрийн гэсэн онцлог хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, мөн маш сайхан соёлыг агуулсан спорт бдаг шүү! Бахдмаар… Өөрийн хоёргүй сэтгэл, зүтгэлээр энэхүү спортыг өнөр өтгөн гэр бүл болтол нь хөгжүүлж дэлгэрүүлж ирсэн найз Боогийдоо болон хамтран зүтгэгч бүх Жиүжицү ахан дүүстээ Амжилт ялалтын оргил бүхнийг хүсэн ерөөе!
Найрсаг сэтгэлээр дэлгэн угтсан сайхан хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа’ гэжээ.