Олон эхнэртэй, орь ганц гишүүн

Олон эхнэртэй ч орь ганцаар үлдэхийг илүүд үзсэн УИХ-ын гишүүн бол Б.Дэлгэрсайхан. Түүний ханилж явсан бүсгүйчүүдийн тоо хэдийнэ 30 хүрсэн гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Гэхдээ хэн мэдэхэв, нүдээрээ үзсэн биш.

Б.Дэлгэрсайхан олны өмнө хэзээ ч “хостой” гарч байгаагүй.

Сонирхуулахад, эрхэм гишүүн эхнэрүүдээ нэг л зүйлээр эрэмбэлдэг гэнэ лээ. Түүнд хүү төрүүлж өгсөн эхнэр салсан ч гэлээ эрх ямба, халамжийг илүү эдэлдэг гэсэн.

Түүний эхнэрүүдээс “усны гүнж” Ука олноо илүү танигдсан.

Албан ёсны гэргийгээ хаян байж Укатай амьдрал зохиосон ч, түүнээс хойш хэчнээн ч хүүхэн сэлгэсэн нь алсран одно. Тэр одоог хүртэл тогтсон албан ёсны гэргийгүй.

Учир мэдэх хүмүүс, анхны эхнэрийн гомдоосны хариуд ханийн тэнгэр Б.Дэлгэрсайханыг хаясан гэдэг юм билээ.

Б.Дэлгэрсайхан сүүлд амьдарч байгаа хүүхэндээ 3 тэрбумын үнэтэй хаус бэлэглэсэн гэх мэдээлэл байгаа ч, өнөөх нь мөн л олны өмнө хамт харагдаагүй л байна.