Дархан-Уул аймагт ажлын цагийг хурууны хээгээр бүртгэхийг хоригложээ

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас албан хаагчдынхаа ажлын цагийг хурууны хээгээр бүртгэдэг ч Корона вирустэй холбогдуулан улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан өнөөдрөөс /2020.02.17/ эхлэн цаг бүртгэлийн төхөөрөмжийг түр хугацаанд ашиглахгүй байхаар болж, төрийн байгууллагын дотоод удирдлагын систем болон цаасан сууриар албан хаагчдынхаа цагийг бүртгэхээр болжээ. Мөн төрийн албан хаагчид, иргэдийг гарын ариун цэврээ маш сайн сахих хэрэгтэйг аймгийн ЗДТГ-аас анхааруулсан байна.

Монгол Улсад одоогоор уг вирус бүртгэгдээгүй байгаа хэдий ч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ.