Н.Номтойбаяр топ модель Д.Пүрэвсүрэнгийн нөхрийг зоджээ

УИХ-ын гишүүний суудлаас нь түдгэлзүүлээд байгаа Н.Номтойбаяр топ модель Д.Пүрэвсүрэнгийн нөхөр “Занаду майнс” компаний захирал Л.Ганбаярыг зодсон тухай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Н.Номтойбаяр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдох үедээ Л.Ганбаяртай хамт явсан аж.

Бичлэгээс харвал Н.Номтойбаяр, Х.Тайван хоёрыг муудалцахад салгаж байсан савхин куртактай шар залууг хэн ч анзаараагүй юм.

Харин бичлэгийн хоёр хэсэгт “тэр залууг” Н.Номтойбаяр цахилгаан шатны дэргэд хэд хэд дэлсээд авсан.

Тэгвэл тэр Н.Номтойбаярт зодуулсан залууг топ модель Д.Пүрэвсүрэнгийн нөхөр Л.Ганбаяр болохыг түүний танилууд таньсан байна.