“Эрдэнэс Цогжавхлан’ ХХК лангууныхаа нэг сарын түрээсийг тэглэжээ

Өмнөговь аймгийн “Эрдэнэс Цогжавхлан’ ХХК  худалдааны төвийнхөө лангууны нэг сарын түрээсийг тэглэжээ. Учир нь коронавирусын аюул улсын эдийн засгаас авахуулаад жилийн иргэдийн орлогод ч маш хүчтэй нөлөөлж байна гэх судалгааг эдийн засагчид ярихаас гадна жирийн иргэд сошиал орчинд бичиж, ярьж эхэлсэн билээ. Банкинд зээлтэй иргэд зээлийн хүүг түр зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг төр засгийн удирдлагуудад хандан бичиж байгаа бол худалдаа эрхлэгчид түрээсийн төлбөрийг хөнгөлөх хүсэлтийг аж ахуй нэгжүүдэд хүргүүлж байгаа гэх мэдээлэл байна. Тэгвэл Өмнөговь аймгийн “Эрдэнэс Цогжавхлан’ ХХК худалдааны төвийнхөө нэг сарын лангууны түрээсийг тэглэсэн байна.