Харамсалтайгаар эндсэн гурван хүүхдийн аав, ээж эмнэлгүүдэд тоног төхөөрөмж бэлэглэжээ

Дархан-Уул аймагт энэ сарын 5-нд харгалзах хүнгүй үлдсэн 1-5 насны гурван охины аав Г.Чинбат, н.Алтанзул нар нь хүмүүсийн ѳгсѳн хандивын мөнгөөр УБ хот ГСҮТ-н түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, цэр соруулах аппарат, утлагын аппаратууд бэлэглэжээ. 

Сануулахад: Хүүхдүүдийн ээж сумынхаа 5-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг ба тухайн үед байгууллагын ойн баярын тоглолтод бэлдэхээр явсан байсан талаар бид мэдээлсэн. Энэ хооронд байрны пар задарч, хүүхдүүд халуун усанд түлэгдэж нас барсан гэсэн цагдаагийн урьдчилсан дүгнэлт гарсан. Харамсалтайгаар эндсэн охидуудын аав, ээжид иргэн, аж ахуй нэгжүүд хандив цуглуулж өгсөн билээ. Тэгвэл тэд хандивын мөнгийг хүүхдийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулсан байна.