Тэтгэврийн зээлийг тэглэх гэрээг арилжааны банкуудтай байгууллаа

“Эрдэнэс Монгол” ХХК-иас арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ” байгууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс МГЛ компанийн Эрдэнэс бондыг албан ёсоор гаргаж арилжааны банкуудад шилжүүлэн улмаар тэтгэврийн зээлийг тэглэх ажил албан ёсоор эхэлж байна. Энэ ажилд цаг завгүй ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Энэ бол Монгол Улс байгалийн баялгийг ард түмний өмчид байх зарчмыг хэрэгжүүлж буй нэг сайн жишээ болж байна. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг. Хулгана жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байна” гэлээ.